Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдөр олон улсын музейн өдөр

  Д.Отгонсүрэн 2018-05-18 1536

Өнөөдөр олон улсын музейн өдөр.   Анх 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурал болж,  Олон улсын музейн өдрийг бий болгожээ. Ингээд 1978 оны тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдрийг дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэсэн бөгөөд үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор улс орон бүрт тэмдэглэх болжээ. 

Монголд соёл иргэншилтэй бусад орнуудтай харьцуулахад манай оронд музей харьцангүй хожуу үүсжээ. Монголчууд музейд дэлгэн тавих үзмэр төрөл зүйлийг ардын хувьсгалын дараахнаас эхлэн төрийн бодлогын хэмжээнд бүрдүүлж эхэлжээ. Ингээд 200 гаруй үзмэр бүхий Үндэсний музейг анх 1924 онд байгуулсан байна.  1940-1941 онд музейн үзмэрийг түүх, угсаатны зүй, урлаг, байгалийн дурсгалт зүйлийн хэсэгтэй болгон өргөтгөн "Орон нутгийг судлах музей" гэж нэрлэх болсон байна.1956 онд тус музейг түүх, байгалийн үндсэн 2 тасагтай болгосны гадна палеонтологийн бие даасан шинэ хэсэгтэйгээр өргөтгөн иж бүрэн шинэчлэн "Улсын төв музей" гэж нэрлэсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө