Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Дэлхийн Мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох бүсгүйчүүдийг бүртгэж эхэллээ

  Д.Отгонсүрэн 2018-05-09 1212

“Miss World 2018” тэмцээний тов зарлагдаж, энэ жил 11-р сарын 9-нд БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдахаар болсон байна. Тиймээс Дэлхийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сонирхолтой бүсгүйчүүдийг бүртгэж эхэлсэн байна. Урьдчилсан шатны шалгаруулалт 6-р сарын туршид үргэлжлэх бөгөөд бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл явагдах юм байна. Тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүд арьс өнгө, итгэл үнэмшил, шашин шүтлэг, угсаа гарлыг үл харгалзан ялгаваргүйгээр оролцох боломжтой. Оролцогчдын бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг хүргэж байна.

Бүрдүүлэх материал

  • Англи хэл дээр бөглөсөн application
  • Эрүүл мэндийн бичиг
  • Эцэг эх болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлолт
  • Усны хувцастай зураг 1% А5 хэмжээтэй
  • Гоёлын даашинзтай зураг 1% А5 хэмжээтэй /Чөлөөт хувцастай байж болно/
  • Нүүрний хэсгийг тод харуулсан зураг 1% А5 хэмжээтэй
  • Бүртгэлийн хураамж 50,000 төгрөг байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
  • Та тэмцээний бүртгэлтэй холбоотой мэдээллийг 90990111 дугаараас холбогдон авах боломжтой.

Дашрамд дурдахад, дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг хамгийн өндөр рейтингтэй тэмцээн болох “Miss World” 2017 онд АНУ-ын Вашингтон хотноо, харин 2017 онд БНХАУ-ын Саньяа хотноо болсон билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг болон Ц.Энхжин нар “People’s Choice Awards-г тэргүүлж, шилдэг 11 болон 15-т шалгарсан билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө