Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

NSYNC хамтлаг Алдартны гудамжнаа одтой болжээ

  Б.Оюун 2018-05-01 1287

Америкийн Лос Анжелес хотын Алдартны гудамжнаа NSYNC хамтлаг өөрийн гэсэн нэрийн одтой болжээ.

NSYNC хамтлаг 1995 онд Америкийн Флоридад байгуулагдсан, хөвгүүдийн хамтлаг юм. Хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнд Жастин Тимберлейк, Лэнс Басс, Крис Киркпатрик, Жоуи Фэтоун болон Жейси Чейзес нар багтаж байжээ. Хамтлаг 2000-аад оны эхэнд ихэд алдаршиж, цомгоо 30 сая хувиар борлуулан, Grammy хөгжмийн наадамд 8 удаа нэр дэвшиж байжээ.

Хамтлаг 2002 онд тарсны дараа хамтлагийн гишүүн Жастин Тимберлейк карьераа ганцаар амжилттай үргэлжлүүлж, дуучин төдийгү нэртэй жүжигчин болжээ. Жастин Тимберлейк бие даасан 5 цомог гаргаж, Grammy-гийн шагналыг 10 удаа хүртсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө