Соёл Эрдэнэ хамтлагийн дуучин, Монгол улсын Гавъяат жүжигчин , СУИС-ын ХУС-ын эстрад тэнхмийн эрхлэгч багш Ч.Насантогтох 2018 оны 05 сарын 9ны 19 цагт Соёлын Төв өргөөнд "THE BEST OF" бие даасан тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Монголийн хөгжмийн урлагт 40 гаруй жил хүчин зүтгэж олон мянган уран бүтээлч шавь нарийг төрүүлэн гарсан түүний тоглолт төрсөн өдөртэй нь давхцаж байгаа гэнэ. Тиймээс рок попын одод, урлагийн найз нөхөд нь цуглаж баяр хүргэн дуу хуур өргөн барих ажээ.