Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хан Хэнтий чуулга Улаанбаатрын үзэгчдэд уран бүтээлээ толилуулна

  Т.Бадамханд 2018-04-27 1420

Хэнтий аймагт соёл урлагын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Хан Хэнтий чуулгын 35 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Ойн өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод соёл урлагийг сурталчилах өдрүүдийг зохион байгуулж байна. 29,30-ны өдрүүдэд чуулгын шилдэг уран бүтээлүүдийг тайзнаа амьлуулах юм байна.

 Хан Хэнтий чуулга нь 1983 оны 7-р сарын 11 нд тоглогдсон Амар жаргалангийн ая дуу хүндэтгэлийн тоглолтоор үүд хаалгаа нээсэн байна. Тус тоглолт нь Зүүн Монголын ардын дуу хуураас бүрдсэн байжээ. Энэ цагаас хойш 100 гаруй тайзны болон концертын уран бүтээлийг туурвиад байна. Үүндээ концерт бүжгэн жүжиг, дуулалт жүжиг, мюзикл зэрэг олон төрлөөр уран бүтээлээ туурвижээ. 29,30-ны өдрүүдэд тохиож байгаа Соёл урлагийн байгууллага үүссэн болон чуулгын ойг тохиолдуулаад шилдэг уран бүтээлүүдээ Улаанбаатар хотын үзэгчдэд толилуулах гэж байна.

Хан Хэнтий чуулгаас өдгөө улсын гавьяат алдартнууд олон төрсөн байдаг. Тухайлбал ардын жүжигчин Зүүн монголын нэрт уртын дууч Ч.Шархүүхэн, Монгол улсын УГЗ  найрал дууны нэрт мастер Дашням, зүүн монголын нэрт бүжиг дэглээч Д. Санжаасүрэн, УГЗ хөгжмийн зохиолч Буриад гэх нэрээрээ алдаршсан Гомбо, найруулагч ОХУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, МУ-ын УГЗ н.Энхболд  зэрэг олон адлар цуутнууд төрөн гарчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө