Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-ын Чита хотын Драмын театрын жүжигчид Монголд тоглож байна

  admin 2018-04-10 275

ОХУ-ын Чита хотын Драмын театрын жүжигчид 1400 км-ыг туулан манай улсад аялан тоглолтоор иржээ. Тэдний хувьд манай улсад анх удаагаа ирж уран бүтээлээ дэлгэн тавьж байгаа юм. Энэ сарын 9-10-нд  хоёрхон өдөр тоглохдоо “Оросын гайхамшиг” инээдмийн мюзикл жүжиг, “Аладины шидэт дэнлүү” хүүхдийн жүжгийг тайзнаа амьлуулах юм байна. Чита хотын театрын захирал ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ю.И.Пояркин “Манай улстай урлагын салбарт хамтран ажиллаж, уран бүтээлчид хоорондоо туршлага солилцох алтан боломж олдож байгаад баяртай байна” гэжээ. 4 сарын 9,10-нд 19 цагаас “Оросын гайхамшиг” жүжиг тавигдах бол өнөөдөр “Аладины шидэт дэнлүү” хүүхдийн жүжгээ үзэгчдэд толилуулах нь ээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан