Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Поп хатагтай Б.Сарантуяа “Инээмтгий хүн” төрсөн өдрийн тоглолтоо хийнэ

  Г.Бадамлянхуа 2018-04-03 1655

Поп хатагтай Б.Сарантуяа гавьяатын төрсөн өдөр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Тэрээр жил бүрийн 4-р сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийж, баярт өдрийг үзэгч, сонсогчидтойгоо тэмдэглэсээр ирсэн. Түүний үнэнч фэнүүд 4-р сар гарангуут л поп хатагтайн төрсөн өдрийн тоглолтыг хуруу даран хүлээн гэгэлздэг гэхэд хилсдэхгүй. Харин энэ жил дуучин Б. Сарантуяа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэх сурагтай.“Инээмтгий хүн” төрсөн өдрийн тоглолтоо номын баяртайгаа хамт хийж, фэнүүддээ давхар давхар бэлэг барих гэнэ. 1995 онд анх Дуурийн театрт тоглож байсан "Инээмтгий хүн" театрчилсан тоглолтоо ийнхүү 23 жилийн дараа сэргээн тоглох гэж байна. Тэрээр “Зууны дуу хоолой буюу Би Сараа” номоо өнгөрөгч 12-р сард гаргасан. Номыг Хөх Монгол принтинг-т хэвлэж, Гоёо, Очир Ундраа групп ивээн тэтгэжээ.  Намтар романаа яруу найрагч Р. Эмүжингээр бичүүлж Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дундговь аймгуудад уншигч, фэнүүдтэйгээ номын баяраа тэмдэглээд ирсэн гэнэ. Харин нийслэлчүүдтэйгээ төрсөн өдрөөрөө тэмдэглэх гэнэ шүү. “Инээмтгий хүн” төрсөн өдрийн тоглолт 4-р сарын 20-нд Корпрэйт конвэйшн холл-д болох юм. Тоглолтын дараа Казакстаны Алматы хотод бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа сурагтай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө