Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Японд сакура цэцэглэж “ханами” баяраа тэмдэглэж байна

  Б.Оюун 2018-03-29 2942

Арлын Японд урин дулаан хаврын улирал хэдийнэ ирж, хаа сайгүй тоорын модод цэцэглэн, цаг агаар ч тогтуун сайхан байна. Энэ үед Японд “ханами” буюу сакура цэцэглэх баярыг хаа сайгүй тэмдэглэж, хүмүүс найз нөхөд, гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэнгүүдээр зугаалдаг байна.

Японы аялал жуулчлалын газрын мэдээлж байгаагаар өнгөрсөн жилийн “ханами” баярт 4,7 сая хүн ирж байсан бол энэ жил ч мөн адил тооны хүн сакура цэцэглэх үеийн баярт оролцох тооцоотой байгаа юм. Токио хотын төвд байрлах Уэногийн цэцэрлэгт хүрээлэн гадаад дотоодын жуулчдын хөлд дарагдаад байна. Жил бүрийн хавар сакура цэцэглэх баярыг үзэж сонирхохоор Уэно цэцэрлэгт хүрээлэнг Токиод байгаа хүн бүр зорин очдог юм. Ингэхдээ тоорын модод цэцэглэж байгааг харахаар очиж байгаа хүмүүсийн 80% нь гадны аялагч жуулчид байдаг гэнэ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө