Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР

  admin 2018-03-27 1238

ӨНӨӨДӨР 56-ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР - ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДРИЙН ЗАХИА 2018

Сабина Берман-Мексик

Мексикийн өнөө цаг үеийн хамгийн амжилттай яваа сэтгүүлч, зохиолч. Мексик улсын хэмжээнд зохиогддог үндэсний шилдэг жүжгийн зохиолч шалгаруулах наадмын 4 удаагийн шагналт, сэтгүүл зүйн салбарын тэргүүн шалгаруулах наадмын 2 удаагийн шагналт. Түүний зохиолууд Испани,Франц, Америк, Англи, Израль зэрэг дэлхийн 33 оронд хэвлэгдэн гарсан. Зохиолч,Сэтгүүлч, жүжгийн зохиолч

Төсөөлөөд үзье л дээ...
Омгийн хэдэн хүмүүс шувуу агнахын тулд дээшээ чулуу шидэн зогсох зуур гэнэт аварга том арслан заан гарч ирэн архирна. Энэ үед түүнээс хүчин мөхөс, биеэр жижиг нэг эр гарч ирэн өөдөөс нь архирна. Тэгээд тэнд байсан бүх хүмүүс ийш тийш гүйлдэн алга болно.

Тэр аварга том арслан зааныг архирахдаа эмэгтэй хүний хоолойгоор архич байна гэж би төсөөлмөөр байна. Учир нь хүн гэгч нэгэн төрөл зүйлийг бий болгосон уг анхдагч нь эмэгтэй хүн учраас тэр.

Одоо тэгвэл 10, 100 эсхүл бүр 1000 жилийн дараа гээд төсөөлөөд үзье л дээ. 
Омгийнхон бусад ан амьтнаас өөрсдийгөө хамгаалах аргаа олчихсон, агуй, түүдэг гал зэргийг өөрсдийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлээд бусад ан амьтдыг ажиглан, тэдний гаргаж буй чимээг дуурайн гаргаж өөрсдийн хоол тэжээлийг олоход тус дөхөм болж эхэлнэ. Энэ бол театрын урлагийн хамгийн анхны хэлбэр юм.

Архирах, шүгэлдэх, дүнгэнэх зэрэг нь бидний өнөөгийн театрын урлагийн хамгийн анхны үг, аялага гэж хэлж болох бөгөөд түүнээс цааш аман яриа тэгээд бичиг үсэг үүсэж хөгжсөн. Театрын урлагаас салбарласан бас нэг төрөл бол кино урлаг. Гэхдээ энэ салбараас хичнээн ч жижиг салбар урган гарч, хувьсан өөрчлөгдлөө ч театр бол дүрслэн илэрхийлэх урлагийн хамгийн анхдагч бөгөөд “амьд” төрөл нь юм.

Өнөөдөр бид энэ цаг дор өчигдөр, өнөөдөр, маргаашийг зөгнөн харуулж чаддаг тэр гайхамшигт урлагийн нэг төрөл болох театрын урлаг, тэрхүү урлагийн төлөө багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийн ур чадварыг магтан, тэмдэглэж байна.

Гэхдээ би энд нэг зүйлийг онцолмоор байна. МЭӨ амьдарч байсан омгийнхны хувьд арслан заан хамгийн том дайсан нь байсан бол одоо, өнөөдөр амьдарч байгаа бидний хувьд устгах ёстой тэр араатан, дайсан нь юу вэ? 
Миний бодлоор хүн чанар, нэг нэгнээ гэх сэтгэл, бусад хүн төрөлтхтөн эсхүл хорвоо ертөнц дээрх бусад амьд биетнийг хайрлах, энэрэх тэр сэтгэлээ гээж байгаа нь миний хувьд бидний хамгийн том дайсан болоод байна. 
Өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас байгаль эх дэлхийгээ өдрөөс өдөрт устган байгаа энэ эрин үед бидний амьдрах эх үүсвэр болсон энэ байгаль дэлхийтэйгээ холбоотой, түүнийг хэрхэн аврах талаар хүмүүст ойлгуулсан бүтээлүүдэд театрууд илүүтэйгээр анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна.

Утга, уран зохиол, кино гэхээсээ илүүтэйгээр театр бол бидэнд илүү ойр нөлөөлж чадахуйц амьд урлаг юм. 
Театраас чамин ганган, хүний нүдийг хужирласан бүхий л илүүц зүйлүүдийг орхиж яг өөрөөр нь байлгая. Яагаад гэвэл театр өөрөө энгийн байж гэмээнэ бид тухайн цаг үед, тэр мөчид цээжин дотроо цохилж байгаа зүрхээ, биеийн эд эс бүрээ мэдэрч чадах учраас.

ТЕАТР-ХАМГИЙН ГАЙХАМШИГТ УРЛАГ, -ҮҮРД МАНДАН БАДРАГ

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

УДЭТ-ын гуравдугаар сарын үзвэрийн хуваарь

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө