Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол жүжигчдын гол дүрд нь тоглосон "Хар бороо" кино нээлтээ хийлээ

  admin 2018-03-22 2857

Солонгос улсын “J and B”продакшны уран бүтээлчдийн бүтээсэн гол дүрд нь Монгол жүжигчид тоглосон “Хар бороо” нэртэй уран сайхны кино нээлтээ хийлээ. Тус киноны хувьд гол дүрийн жүжигчдэд Монгол уран бүтээлчдийг сонгон тоглуулснаараа онцлог юм.

Гадны уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн шинэ уран бүтээл Зайсан Хилл кино театрт нээлтээ хийлээ. Солонгос улсын уран бүтээлчдийн зохиолыг нь бичиж киног нь найруулсан “Хар бороо” уран сайхны киноны гол дүрд Монгол улсын загвар өмсөгч Б.Бэлгүтэй уран бүтээлч Б.Батбаяр нар тоглосон байна. Киноны хувьд Солонгос улсад ажилладаг Монгол залуус хүнд бэрх амьдралыг хэрхэн даван туулдаг, тэдэнд юу тохиолддог зэрэг олон талыг харуулахыг зорьжээ.

Загвар өмсөгч Б.Бэлгүтэйгийн хувьд анхны дэлгэцийн уран бүтээл юм байна. Ирэх 5-р сард дараагийн уран бүтээлийн санал ирсэн байгаа гэлээ. Кино нээлтийн үеэр БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүрэлцэн ирсэн байна. 

Мөн нээлтэд “Хар бороо” уран сайхны киноны цуврал алуурчны дүрд тоглосон Park Tae San манай улсад ирээд байгаа юм.

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө