Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Очирбатын Дашбалбар” номын нээлт болно

  admin 2018-02-08 962

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбарын уран бүтээл, үзэл санаа, туурвил зүйн онцлог, сэтгэлгээний талаар өгүүлэх зохиолч П.Батхуягийн туурвисан "Очирбатын Дашбалбар” номын нээлт ирэх бямба гаригт болно. Тодруулбал яруу найрагчийн төрсөн өдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд болно.

Энэхүү номонд зохиолч П.Батхуягийн 1999 оноос хойш яруу найрагчийн талаар бичсэн эсээ тэмдэглэл, шинжлэлт эсээ, хөрөг дурсамжийн бүтээлүүд багтжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан