Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаагийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дэлгэлээ

  admin 2018-02-06 3900

“МӨНХӨД ДУРСАГДАХ ГАВЬЯА” үзэсгэлэнд жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаагийн ширээний цаг, лааны суурь, бэхний тавиур, Лениний  зурагтай сувинер зэргийг дэлгэсэн байна.  Жанжины гэргий Н.Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой тохиож байгаа төдийгүй үзэсгэлэнд ирсэн хүн бүр түүний хэрэглэж байсан дээлний бүс, бүсээ хадгалж байсан баринтаг, аяга, цайны халбага, ховор түүхэн зургуудаас гадна дипломат гадаад пасспортыг ч харах боломжтой юм. Сүхбаатарын гэргий Н.Янжмаагийн эдэлж байсан зүйлсээс харахад тухайн үедээ сэхээтэн, боловсролтой нэгэн гэдгийг илтгэж байгаа юм гэж түүхчид онцолж байсан юм.

 Жанжины гэргий Н.Янжмаатай холбоотой мэдээлэл төдийлөн элбэг байдаггүй. Түүнийг  XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч нэгэн байсан гэж түүхийн сурвалжуудад бичсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй анхны  эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулж, төрийн хувьсгал хийхэд тодорхой үүрэг гүцэтгэсэн гэдэг юмаа. Тухайбал  үйл хэргээ  бүтээхийн тулд амьдарч байсан гэрээ зарж Жанжин Сүхбаатарын ЗХУ-руу явах замын зардлыг гаргаж өгч байсан гэдэг.  Энэ мэт сонин содон түүхтэй түүний үзэсгэлэн   цаашдаа 21 аймаг 330 сумаар яввж  нийтэд хүрэх юм байна. “НАМЭХ”  болон түүний ач хуч,  зээ нар нь энэ үзэсгэлэнг  зохион байгуулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө