Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бумеранг кино нээлтээ хийлээ

  admin 2018-01-26 1966

Ч.Батбаяр, Б.Ганболд , Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нарын зургаан найруулагч хамтран нэг сэдвийн дор бүтээсэн Бумеранг антологи кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо.   6 найруулагч өөрсдийн хийх жанрыг сугалсан бөгөөд найруулагч  Ч.Батбаяр “Эцэг” монодрам, Найруулагч Б.Ганболд “Эрх чөлөө” эротик, Ч.Ганзориг  “Үр” романс, Найруулагч Ш.Доржсүрэн “Өв залгамжлагч” бараан комеди, П.Дэлгэрбаяр “Хар цагаан улаан” драм, Б.Чингүүн  “Карма” триллер киног тус тус бүтээсэн байна.

Үйлийн үрээс зугтах аргагүй. Хэнч бай хүний хийсэн үйлийн үр эрт орой хэзээ нэгэн цагт хэлбэрээ өөрчлөн эргэн ирдэг нь амьдралын хууль юм гэдгийг Бумеранг кино үзэгчдэд мэдрүүлэх юм. 6 өөр найруулагчийн 6 өөр мэдрэмж сэтгэмжээр бүтсэн шинэхэн уран бүтээл энэ сарын 26-наас эхлэн бүх кино театруудаар гарч эхэллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө