Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Сар шинийн эгшиглэн" тоглолт 9 дэх жилдээ болно

  admin 2018-01-24 1276

Монголын анхны интернет телевиз үзэгчиддээ цаг үргэлж шинэ соргог нийтлэл нэвтрүүлгийг хүргэхийг зорьдог билээ. Тиймдээ ч  Монгол түмний уламжлалт баяр цагаан сард зориулан “Сар шинийн эгшиглэн” теле концертыг 2009 онд анх зохион байгуулж нийтийн дууны уран бүтээлчдийг нэг дор цуглуулж байсан билээ. Тэр цагаас хойш 9 жилийн турш “Сар шинийн эгшиглэн” тоглолт үзэгчдийн хүсэн хүлээдэг цагаан сарын баярын өдрүүдээр шимтэн үздэг урлагийн тоглолт болж чадсан байна. Мөн нийтийн дуучдын дунд уламжлал болон тогтож сар шинийн хамгийн том урлагийн нэгдсэн тоглолт болжээ. Энэ жил 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Сар шинийн эгшиглэн” тоглолт ТВ5 телевизийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд урлаг соёлын бүх алдартнуудыг нэгэн дор цуглуулж үзэгч түмнээ дуу хуурын эгшиглэнт ертөнцөөр аялуулах юм. Мөн үзэгчдийг олон гэнэтийн бэлэг хүлээх гэнэ.  “Сар шинийн эгшиглэн” тоглолт  2018 оны 2 сарын 9-нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө