Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“БИТЛЗ” хамтлагийн мөсөн хөшөө хоёр орны түүхэн харилцааны бэлгэ тэмдэг

  Б. Мандах 2018-01-23 1801

 Их Британи улс, Монгол улсын хооронд  дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн ойн хүрээнд  бүтэн жилийн хугацаанд чухал арга хэмжээнүүд зохиогдоно. Түүний эхлэл болгож өнөөдөр Их Британи Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хоёр орны түүхэн хамтын ажиллагаа, ардчилалын билэг тэмдэг болгож, мөсөөр урласан ИхБритани улсаас гаралтай Битлз хамтлагийн хөшөөг нийслэлийн удирдлагуудад гардуулах ёслол өнөөдөр Жанжин Сүхбаатарын талбайд боллоо.

 2018 оны турш тэмдэглэн өнгөрүүлэх ойн баярын хүрээнд хоёр орны соёл, түүхийг сурталчилах, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бодит ач холбогдол бүхий арга хэмжээ зохион байгуулагдана гэдгийг Их Британи улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайн хэлсэн үгэндээ онцоллоо. Түүнчлэн Боловсрол, Эрүүл мэнд, Иноваци, эдийн засгийн салбарт  харилцаагаа улам өргүүжүүлэн, тэлэх чиглэлд хамтарч ажиллана гэлээ.

Түүнчлэн  Энхийг сахиулах үйл ажиллагаанаас эхлээд нийтийн эрүүл мэнд, ардчилал, хүний эрх, ногоон хөгжил, эдийн засгийг сайжруулах, цаг уурын өөрчлөлт, зэрлэг ан амьтадын хууль бус худалдаатай тэмцэх хүртэл олон асуудлууд дээр хамтран ажиллахюм. Алдарт Битлз хматлагийг дүрсэлсэн мөсөн баримлыг Жанжин Сүхбаатарын талбайг сонгож барьсан нь Монгол улсын Засгийн газар, УИХын үйл ажиллагаа явагддаг ордны давхар харуулан барьсан нь хоёр орны түүхэн харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж байгааг онцоллоо.  Ардчилалын билэг тэмдэг гэгдэг Битлз хамтлагийн мөсөн хөшөөг манай улсын уран барималч  Ц.Батмөнх урлажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө