Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ жилийн болор цомын тэргүүн шүлэг

  admin 2017-12-16 14019

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тэртээх 1983 оны 12 дугаар сард Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг энэ сарын 15-нд Алтай хотноо зохион байгууллаа.  

   Зөвхөн нийслэл хотод зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон. Тэгвэл тус наадмын эхний шатанд 

1 .А.АНХБАЯР
2 .М.АМАРХҮҮ
3 .Б.БАТТУЛГА
4 .Л.БАТЦЭНГЭЛ
5 .Г.БОЛОРМАА
6 .НА.БАТБОЛД
7 .Л.БОЛДСАЙХАН
8 .М.БИЛЭГСАЙХАН
9 .Я.БҮРНЭЭ.
10 .Л.ГАНЗУЛ
11 .Э.ГАНТУЛГА
12 .Б.ГАНХҮРЭЛ
13 .Д.ДАШДОНДОВ
14 .Х.ДУГАРСҮРЭН
15 .Б.ЖАМБАЛДОРЖ
16 .А.ЛХАГВА
17 .Н.МИНЖИНСАЙХАН
18 .Н.МӨНХБАЯР
19 .Х.НЯМХИШИГ
20 .С.НАЧИН
21 .В.НЭРГҮЙ
22 .М.ОТГОНБАЯР
23 .Д.ОДГЭРЭЛ
24 .Л.ТОРОЙ
25 .М.УЯНСҮХ
26 .Ө.ҮЛЭМЖТӨГС
27 .О.ЦЭНД-АЮУШ
28 .Б.ЦОГБАДРАХ
29 .Л.ЭРДЭНЭБАТ
30 .Х.ЭРДЭВ нар тунаж үлдсэн юм.

Наадмын тэргүүн байрыг Яруу найрагч М.Отгонбаяр "Ижийдээ нас гуйлаа" шүлгээрээ хүртсэн байна. Ингээд энэ жилийн болор цомын тэргүүн шүлгийг хүргэж байна.

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө