Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Москва хотноо “Монголын кино өдрүүд” зохион байгуулагдана

  admin 2017-11-28 833

Энэ сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд Москва хотноо “Монголын кино өдрүүд” зохион байгуулагдана. Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээг ОХУ-ын Соёлын яамтай хамтран, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр БСШУСЯ зохион байгуулж байна.  

Кино өдрүүдээр Монголын нэр бүхий таван найруулагчийн найруулсан “Аав”, “Алсын удирдлага”, “Шарга даага”, “Зангараг”, “Бид гурвын болзоо” зэрэг уран сайхны киног ОХУ-ын “Госфильмфонд”-ын "Иллюзион” кинотеатрт толилуулна. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Аав” уран сайхны киногоор арга хэмжээний албан ёсны үйл ажиллагааг нээнэ.  ОХУ-ын Москва хотноо болох “Монголын кино өдрүүд” арга хэмжээнд Монгол Улсын БСШУСЯ-ны төлөөлөл болон “Аав” киноны найруулагч Г.Эрдэнэбилэг, “Алсын удирдлага” киноны продюссер Ц.Ариунаа, “Шарга даага” киноны найруулагч Ч.Хоролдорж, “Аав”, “Шарга даага” киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболд, “Бид гурвын болзоо” киноны продюссер болон “Алсын удирдлага” киноны гол дүрийн жүжигчин О.Гэрэлсүх нар оролцох юм.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө