Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Зүрхний хилэн” Монголын уран сайхны кино Сидней хотноо гарч байна

  admin 2017-11-27 1570

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали Улсад суугаа Монголчуудын Холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо хийсэн байна. Энэ нь Австрали Улсад Монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болжээ. Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод гурван өдөрт хоёр удаагийн давталттайгаар гаргахад 2000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн тав орчим хувь нь гадаадын иргэн байжээ. Киноны нээлтэд Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцсон байна. 

Цаашид “Зүрхийн хилэн” киног Австралийн Канберра, Мелбурн, Брисбэн хотод гаргахаар төлөвлөж буй юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө