Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан” болно

  Ч.Доржбат 2017-11-22 1267

Монголын хөгжмийн урлагт авьяас билиг, оюун ухаанаа зориулж олон бүтээлүүдийн эзэн болсон Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 90 насны ой энэ онд тохиож байна. Түүний 90 насын ойг тохиолдуулан Монголын урлагийн ажилтны холбоо, Д.Лувсаншарав сан, Д.Лувсаншаравын үр хүүхдүүд хамтран  Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-ыг энэ сарын 24-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.  Уралдаанд төв орон нутгийн мэргэжлийн театр чуулгуудаас нийт 50 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-ыг  Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байгаа гэнэ. Уралдааны гран при 5 сая төгрөг, удаах байр 4 сая, 2-р байр 3 сая төгрөг хүртэх гэнэ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө