Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УДЭТ-ийн уран бүтээлчид Лев Толстойн мэндэлсний 190 ойд зориулан “Адууны Түүх” жүжгийг амилуулна

  Б.Баяржаргал 2017-11-22 1355

“Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлүүдээрээ ноён оргилуудын нэг болсон Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж УДЭТ-ийн уран бүтээлчид “Холстомер” бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт жүжгийг 11-р сарын 24-өөс эхлэн тайзны бүтээл болгох гэж байна. Жүжгийн найруулагчаар Б.Баатар /УГЗ/  ажиллах бол

Гол дүрд:
Холстомер: Г.Мягмарнаран /АЖ/ С.Болд-Эрдэнэ /СТА/ Э.Тодгэрэл /СТА/
Хадран ван: М.Түвшинхүү /СТА/
Хулангоо: С.Сарантуяа /АЖ/ М.Тогтохжаргал /СТА/ нарын жүжигчид тоглох юм. Алдарт зохиолч энэхүү бүтээлээ 29 жил бодож, эхнэртээ зориулан бичжээ.  Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж “тархи амрах” агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй гэдгийг амлаж байна. Өнөөдөр уран бүтээлчид хэвлэлийн хурал зарлаж, үзэгч олонд мэдээлэл өглөө.

Урлагийнхны хэлдгээр бантан буюу зохиолыг улс орны онцлогт тааруулан өөрчлөх боломжтой гэнэ. Иймд УДЭТ-ийн уран бүтээлчид монголчуудын сэтгэлгээнд илүү ойр байхаар бүтээжээ. Та энэхүү эмгэнэлт хийгээд элэглэл хосолсон жүжгийг үзэж сонирхохыг хүсвэл 10, 15, 20, 25, 30 болон VIP 50 мянган төгрөгийн үнийн сонголттойгоор тасалбарыг худалдан авах боломжтой. Мөн нээлтийн өдөр билетийн кассаар ирж тасалбар авсан эхний 24 үзэгчийг “хөх морьт” морь уналга, сургалт мэдээллийн төвөөр 50% хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулах юм байна. Мөн нэг азтай үзэгч Лев Толстойн сүүлийн томоохон бүтээл болох “мэргэн ухааны хуанли” хэмээх хүндтэй номын эзэн болох нь.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө