Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Юнескод бүртгэгдсэн соёлын өвийн батламжийг уран бүтээлчдэд хүлээлгэн өглөө

  admin 2017-11-17 859

Манай улс 2003 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өв хамгаалах тухай  конвенцод  нэгджээ. Ингэснээр үндэсний биет бус өвүүдийг ОУ-ын түвшинд хамгаалах, сурталчлах боломж нээгдсэн юм. ЮНЕЙСКО-д гишүүн болсноос хойш өнөөг хүртэл нийт 13 соёлын биет бус өвийг ОУ-ын түвшинд бүртгэлжүүлжээ. Үүнд бий биелгээ, ботго авахуулах зан үйл, хөөмэй, лимбэчдийн уламжлал арга болох битүү амьсгал, морин хуур, шагайн харваа, монгол цуур, Монгол тууль, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, бүргэдээр ан хийх зан үйл, Монгол гэрийн уламжлал, Монгол уран зохиол зэргийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж батлаад  байгаа юм. Харин өнөөдөр дээрх 13 өв соёлын 10 соёлын өвийн батламжийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хүлээн авч тусгай танхим байгууллаа.

 Чуулгын уран бүтээлээр дамжуулж үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах бодлогын хүрээнд энэ шийдвэрт хүрсэн гэдгийг чуулгын дарга цэргийн хурандаа Г.Золзаяа онцолж байлаа. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө