Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МУГЖ Г.АРИУНБААТАР : ДЭЛХИЙН ТАЙЗАНД ТОМ ЗОРИГ ГАРГАЖ , МОНГОЛ СОНГОДОГ БҮТЭЭЛЭЭР ХААСАН

  Ч.Доржбат 2017-06-22 10231

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагсан 'BBC Cardiff Singer of the World-д тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрээр “BBC” агентлагаас жил жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд оролцож тус тэмцээний романс болон ари төрөлд өрсөлдсөн юм. Романс төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарч, шилдэг баритон хоолотой дуучны шагналыг авсан билээ. МУГЖ Г. Ариунбаатарыг эх орондоо ирхэд нь гэрийхэн болон “Сүлд” чуулганы хамт олон хүлээж авсан юм.

-Юуны өмнө танд баяр хүргэе, дэлхийн дуучин болоод эх орондоо ирж байна, сэтгэгдлээсээ хуваалцаач?

Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирж байна, сайхан байна. “Cardiff singer of the world” тэмцээнд хоёр төрлөөр оролцож, хоёуланд нь финалд үлдэж, нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Сэтгэл дүүрэн байна сайхан байна.

-Дэлхийн том дуучид, үзэгчдийн өмнө 'Монголын тал нутаг' хэмээх сайхан дуугаа дуулсан. Энэ нь Монголын үзэгчдэд төдийгүй дэлхий нийтэд маш их таалагдаж, сэтгэлд нь хүрсэн байх?

-Миний хувьд дэлхийн тайзан дээр энэ агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Том зориг гаргаж, Монгол сонгодог бүтээлээр хаасан. Олон хүнд их таалагдсан нь мэдэгдэж байлаа. Гадаадад байгаа монголчууд төдийгүй маш олон хүн надад урмын үг хайрлаж, дэмжиж байлаа. Сүүлийн хэдэн өдөр аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Дэлхийн сонгодог бол олон сая хүмүүсийг уйлуулдаг, уяраадаг гайхамшигтай бүтээл байдаг. Гэхдээ Монгол Улс бас сонгодог урлагтай, бид бас юм бүтээдэг хүмүүс шүү дээ гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан