Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Монголын орчин цагийн драмын урлаг судлал" ном хэвлэгджээ

  Г.Бадамлянхуа 2017-04-26 1549

СУИС-ийн ТУС-аас эрхлэн  “МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ДРАМЫН УРЛАГ СУДЛАЛ” нэрийн дор хос ном эмхтгэн гаргажээ. Ном агуулгын хувьд УДЭТ-ийн 85 жилийн ой буюу монголд мэргэжлийн театр үүсч хөгжсөн түүхэн он цагийг тохиолдуулан зохион байгуулсан “Орчин цагийн драмын урлагийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд, театрын нэрт онолч, зохиолч, найруулагч Б.Брехтийн мэндэлсний ойд таширлуулсан “Б.Брехтийн туурвил зүй” сэдэвт ТУС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн нийт 20 гаруй өгүүлэл оржээ.

Номын эмхтхэгч, ерөнхий редактороор ТУС-ийн захирал Ж.Долгорсүрэн, редактороор тэргүүлэх профессор Н.Ганхуяг, багш Х.Чойдогжамц нар ажиллажээ. Энэхүү номд урлагийн салбарын эрдэмтэн судлаач нар болон мэргэжлийн ангийн оюутнуудад гарын авлага болохуйц олон талт судалгаатай өгүүлэл, илтгэлүүд орсон байна. Монголын орчин цагийн драмын урлаг, түүний бүрэлдэхүүн асуудлууд онол, түүх, шүүмж, судлалын түвшиндээ ямар сонирхолтой,шинжлүүштэй байгааг энэ хос ном харуулжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө