Урд хөрш БНХАУ Miss Tourism International 2016 гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээний ялагчийг нийслэл Бээжин хотод болсон эцсийн шатны шалгаруулалтаар пүрэв гарагт тодруулсан юм.
Энэ жилийн тэмцээний ялагчаар 69 настай Хан Бин тодорчээ.
Miss Tourism International тэмцээнд 40-75 насны эмэгтэйчүүд оролцдог.
Хятадын аялал жуулчлал, соёлыг дэлхийд таниулах болон дотоод гоо үзэсгэлэнг тодотгох нь тус тэмцээний гол зорилго юм.