Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Кубын урлаг, спортын одууд Фидель Кастрогийн дурсгалыг хүндэтгэлээ

  Б.Баяржаргал 2016-11-28 771

Нэрт удирдагч бурханы оронд заларсны дараа шарилыг нь чандарлахыг хүссэний дагуу, орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө ёсыг гүйцэлдүүлжээ. Энэ үеэр тус улсын урлаг спортын одууд нэгдэж, гэр бүлийхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Өнгөрөгч 8-р сарын 13-нд түүний 90 насны төрсөн өдрийх нь баярын арга хэмжээнд оролцсон нэрт дуучин Омара Портуондо түүний дурсан “Түүнийг алдсандаа бид маш их гунигтай байна. Гэвч энэ хорвоод төрж, үхэх нь үнэн байдаг шүү дээ. Бид түүнийг илүү урт наслахыг хүсч байсан ч тийм зүйл болсонгүй. Энэ бол түүний цаг үе байсан. Одоо бидэнд үнэхээр хэцүү байна. Цаашид түүнийг Кубын ард түмний төлөө юу хийж бүтээснийг мартах учиргүй. Бид түүнийг үргэлж санан дурсах болно” гэжээ. Куба улс даяар ес хоногийн бүх нийтийн гашуудал зарласан. Фидель Кастро 50 гаруй жил эрх чөлөөний арлыг гартаа атгаж, дэлхийн сүүлчийн коммунист улсыг ээлжгүй жолооджээ. Харин 2008 оноос эхлэн тус улсын тэргүүнээр түүний дүү Рауль Кастро сонгогдон өдийг хүртэл ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө