Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Марз уулын домог

  Ч.Доржбат 2016-11-08 5067

Эрт цагт нэгэн өвгөн эмгэн хоёр Марз уулын ард орших Гэзэг нуурын хөвөөгөөр зуслантай, Их цохио гэдэг газар өвөлждөг байжээ. Өвгөний алдар мартагдсан бололтой. Эмгэний нэрийг Цэрэнжав гэдэг гэнэ. Энэ айл Пүрэвцогт гэдэг ганц өргөмөл хүүтэй байжээ. Амьдралын хувьд хэдэн цөөн үхрээс өөр мал эд хөрөнгөгүй байсан тул айлын бух гуйж үнээгээ буханд гаргадаг байсан юмсанж. Зуны нэгэн шөнө гадаа бух үнээ ээрээд байгаа бололтой чимээ гараад байж гэнэ. Цэрэнжав эмгэн уг чимээг чагнасаар үүр хаяарах үед гараад хартал үхэр дотор нь нэг том бух байхыг хараад өвгөндөө мэдэгдэж хоёул гарч харжээ. Гэтэл өнөөх бух Гэзэг нуур руу давхин орох үед нуурын ус их болж зэлний эх хүрээд далд орох үед нуур хуучин хэвэндээ орсон гэнэ. Түүнээс хойш энэ айл олон бор үхэртэй болжээ. Хүү Пүрэвцогт нь ядарсан хүмүүст ганц нэг үхэр өгчихдөг, мөн худалдаж борлуулдаг байсан ч анзаардаггүй байжээ. Энэ айлыг Хожуулын баруун эхэнд байхад Рашаан орохоор яваа хүмүүсийн замыг бор үхэр хаачихдаг байсан гэх домгийг өвөг дээдэс ярьдаг байжээ. Уг нуурын ойролцоо явахдаа хүмүүс байнга нүд тавьж явдаг гэнэ. Учир нь хэрэв тэр нуурт үхрийн баас үзэгдвэл үзсэн айлын үхэр өсдөг гэсэн домогтой юм байна. Марз уул нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт байдаг.1991 онд энэ ууланд Улаанбаатраас-Баян-Өлгийн чиглэлд явж байсан онгоц осолдож байсан харамсалтай түүх ч байдаг. Алсаас харахад тул засаг мэт хэлбэртэй сайхан хайрхан бий...

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө