Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Сотбис" дуудлага худалдаа Нью Йоркод болно

  Б.Оюун 2016-11-05 592

Америкийн Нью Йорк хотноо намрын хамгийн томоохон дуудлага худалдаа эхлэх гэж байна. Сотбис дуудлага худалдааны ордон энэ сарын 14-нд дэлхийн сонгодог уран зурагнуудыг үнэ хаялцуулах зарах гэж байгаа юм. Сотбис дуудлага худалдаагаар Эдвард Мунк, Пабло Пикассо, Диего Ривера, Винсент ван Гог, Тамара де Лемпицкая зэрэг сэргэн мандлын үеийн уран зураачдаас авхуулаад орчин цагийн нэр алдартай зураачдын бүтээлийг дуудлагаар худалдах юм. Сотбис дуудлага худалдаагаар Эдвард Мундийн “Гүүрэн дээрх бүсгүйчүүд” зургийг хамгийн их үнэд хүрч зарагдана гэж тооцож байна. Зураачийн 1902 онд зурсан энэ зургийг дуудлага худалдааг зохион байгуулагчид 50 сая долларын үнэ хүрнэ гэж тооцож байгаа юм. Түүнчлэн Пабло Пикассогийн 1963 онд зурсан “Зураач болон түүний модель” зургийг 12-18 сая доллар хүрч зарагдана гэж хүлээж байна. Урлагийн бүтээл сонирхон цуглуулагчдын хувьд Нью Йоркийн Сотбис дуудлага худалдаа алдаж болохгүй боломж юм. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө