Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

”Итгэл” МУСК Азийн кино наадмаас шагнал хүртлээ

  Б.Төгсбаяр 2016-11-02 1723

“Oscar”-ын шагналт, нэрт продюссер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид хүндэт гишүүнээр нь  сонгогдон ажилладаг “Азийн дэлхийн шилдэг кино наадам” өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 01-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд энэ жил манай улсаас “Итгэл”, “Ээж” кинонууд оролцож, Азийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдсөн юм. 

Тэгвэл монголчуудаа төлөөлөн очсон манай уран бүтээлчид зорилгоо биелүүлжээ. Монголын кино урлаг дэлхийд дахин үнэлэгдэж, “Итгэл” УСК Asian world film festival 2016 наадмаас “Audience Award” буюу үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болжээ. Энэ удаагийн наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож, 7 номинацид өрсөлдсөн байна. Ингээд "Итгэл" уран сайхны киног хийсэн хамт олон болон кинонд тоглосон жүжигчиддээ өндрөөс өндөр амжилт хүсье.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө