Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хоёр дахь PSY гэгдээд байгаа Пико Таро гэж хэн бэ?

  М.Даваадулам 2016-11-01 2270

Японы уран бүтээлч, элэглэгч Пико Тарогийн жинхэнэ нэр Казухито Косака. Казухито Косака нь “Даймау Косака” болон “Пико Таро” нэрээр уран бүтээл туурвидаг. 1973 оны 7-р сарын 17-нд Японы Аомори мужид мэндэлсэн. 43 настай.

Гиннесийн номонд багтсан хамгийн богино дууны үг...

PPAP

I have a pen, I have an apple,

Urgh, apple pen!

I have a pen, I have pineapple,

Arhg, Pineapple Pen!

Apple Pen, pineapple pen,

Urgh, pen pineapple apple pen!

Pen pineapple apple pen!

Пико Таро нь Японы үндэсний хөгжмийг орчин үеийн электроник урсгалтай хослуулан бүтээлээ туурвидаг.

Гиннесийн амжилтын номонд багтсан PPAP дууг хоёр дахь “Gangnam Style” гэж нэрлээд байна. 2016.08.25-нд YouTube-д тавигдсан тус дууг өнөөдрийн байдлаар 73,7 сая хүн үзжээ. Мөн 382 000 лайк цуглуулсан байна.

Цахим ертөнцөд тавигдсан эхний долоо хоногтоо л “Billboard Hot 100” жагсаалтын 77-рт бичигдсэн. Ингэснээр тус жагсаалтад багтсан хамгийн богино /45 сек/ дуу болсон юм. Өмнөх амжилтыг “The Womenfolk” хамтлаг эзэмшиж байжээ. Тус хамтлагийн 1964 онд гаргасан “Little Boxes” дуу /72 сек/ жагсаалтын 83-рт багтаж байсан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө