Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Хайрын дээд хань минь” дууг Т.Дэлгэрмөрөн Х.Мөнгөнцэцэг нар амилуулжээ

  Ч.Доржбат 2016-10-31 4992

Монгол дууны шүлгийн нэрт мастерууд болох яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар, Үржингийн Хүрэлбаатар, До.Цэнджав нарын хамтран бичсэн, “Номин талст” хамтлаг анх дуулж олны хүртээл болгосон “Хайрын дээд хань минь” дууг дуучин Дэлгэрмөрөн залуу дуучин Мөнгөнцэцэг нар шинэчлэн дуулсан сурагтай. Соёлын гавьяат зүтгэлтэн Хөгжмийн зохиолч Балхжав энэ дууны ая данг тааруулахдаа хайрт гэргийдээ зориулж тунчиг сайхан аялгуу хийсэн гэдэг. Ингээд “Хайрын дээд хань минь дуу” хань ижилтэй, ханьдаа хайртай бүхний сонсох дуу болсон. Нэгэн хэсэг Номин талстынхан энэ дууг найр наадам, концерт дээр олон удаа үзэгчдийн хүсэлтээр дахин дуулж байсан гэх сониуч мэдээ ч байдаг. Залуу дуучин Мөнгөнцэцэг Дэлгэрмөрөн нар ч мөн л олон удаа дахиулахаар амилуулсан гэнэ. Уг дууг та бүхэндээ хүргэе.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө