Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КОРТНИ КОКС БОЙФРЕНДТЭЙГЭЭ ДАХИН СҮЙ ТАВЬЖЭЭ

  М.Даваадулам 2016-06-21 1705

Жүжигчин Кортни Кокс найз залуутайгаа дахин сүй тавьжээ. Өдгөө 51 нас жүжигчин бүр хуримын товоо гаргаж, хурим хийх газраа ч сонгосон тухай “Life and Style” нийтэлсэн байна. Кортни Кокс 39 настай найз залуу Жонни Макдейдтэй өнгөрсөн 10-р сард сүйгээ цуцалсан. Тэгвэл хосууд эргэд нийлсэн төдийгүй, хуримаа хийхээр шийджээ. Ойрын эх сурвалжийн мэдээгээр сүйт хархүүгийн төрсөн нутаг Ирландад энэ зун хуримын ёслол болох юм байна. Кортни, рокер Макдэйд нар 2013 оноос болзож байгаа. Хөгжимчин залуу Кортни Коксын нэгэн кино төсөлд хамтарч, анх танилцжээ. 2014 онд Кортни хуримаа хийнэ гэж зарласан ч, удалгүй хосууд хоёр тийш болсон юм. Лондон, аль эсвэл Лос-Анжелест амьдрахаа шийдэж чадаагүйгээс салсан гэж тухайн үед шар хэвлэлүүд бичиж байжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө