Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Монгол сарлаг" фестиваль ирэх сарын 18-нд болно

  Д.Отгонсүрэн 2019-07-29 839

Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” наадмыг наймдугаар сарын 17-20-нд Архангай аймагт зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмын гол зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийд үнэ цэнтэй болж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх юм. 

Ирэх наймдугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их Тамир сумын Тайхарын талд зохиогдох “Монгол сарлаг” фестиваль нь 

  • “Сүрлэг хангай” сарлагийн парад
  • “Хөхдэй” уралдаант тэмцээн
  • Сайхан сарлаг
  • Ганган сарлаг
  • Сарлагт ээлтэй малчин
  • Саглагар сагсаахай
  • Шимт идээ
  • Арвин баялаг
  • Уран сарлаг гэсэн төрлүүдээр явагдах аж. 

Мөн жуулчдад зориулсан “Цагаадай” үзэсгэлэн, “Ягаадай” урлагийн тоглолтыг зохион байгуулах юм байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө