Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Их хурд 8" шигшмэл морьдын уралдаан 7 сарын 20, 21-ний өдрүүдэд болно

  Ш.Бат-Эрдэнэ 2019-07-16 599

“Их хурд 8” Шигшмэл хурдан морьдын уралдаан энэ сарын 20,21-ний өдрүүдэд Хүй Долоон худагт болно. Энэ жил морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор Их хурд 8, Монгол туургатны морьтны өв соёл наадам нэртэйгээр зохион байгуулах юм.  

Их хурд хурдан морьдын уралдааныг морин уралдаан төвтэй байдлаар зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жилээс эхлэн морьтны соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх үүднээс зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд Монголын морин спорт уяачдын холбооноос олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, үндэсний хэв шинжийг харуулсан хөтөлбөрүүдийг багтаасныг онцолсон юм. Тухайлбал Адуучин, ГийнГоо марзайн улсын уралдаан, Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн, Жороо морьдын уралдаан зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Их хурд шигшмэл хурдан морьдын уралдаан Найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Улс аймгийн томоохон уралдаануудад айрагдаж, түрүүлсэн болон 2016 онд зохион байгуулагдсан Их-Хурд уралдаанд амжилт гаргасан шигшмэл хурдан хүлгүүд алтан тоосоо өргөх юм.

Энэ сарын 19 өдөр уралдаанд оролцох морьдыг бүртгэнэ. Харин Их-Хурд 8, Монгол Туургатны өв соёлын наадам Хурдан азарганы уралдаанаар эхлэх юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө