Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч захиргааны ерөнхий хуулийг өөрчлөн баталлаа

  М.Ариунжаргал 2019-06-13 546

Захиргааны ерөнхий хуульд УИХ аас гаргасан улс төрийн шийдвэрийн хүрээнд засгийн газар болон түүний харьяа байгууллагын хэрэгжүүлсэн ажлыг шүүх хянахгүй байхаар заасан юм. Ингэхдээ тодорхой чиглэлд буюу батлан хамгаалах аюулгүй байдал, төрийн өмчийн хувьчлал, уул уурхайн чиглэлээр гаргасан тогтоол шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар хуульчилсан. Гэвч энэ нь эрх нь зөрчигдөж байгаа иргэн ба хуулийн этгээдийн шүүхээр хамгаалуулах үндсэн хуулийн заалт зөрчиж байна гэж ерөнхийлөгч үзсэн.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч захиргааны хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ аас улс төрийн шийдвэр гаргаж түүнийг засгийн газар хэрэгжүүлсэн тохиолдолд гэдгийг томьёоллоор нь өөрчилж үндсэн хуулийн эрхзүйн шинжтэй тогтоол шийдвэрийг засгийн газар хэрэгжүүлсэн тохиолдолд гэж өөрчлөх хэрэгтэйг хоригтоо дурдсан.

Харин үндсэн хуулийн хүрээнд гаргасан тогтоол шийдвэр гэхээр хэт өргөн хүрээг хамарч байгааг захиргааны хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч хэлсэн юм. 

Ингээд захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахдаа ерөнхийлөгчөөс тавьсан хоригийн хүрээнд улсын их хурлаас гаргаж байгаа төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлох шийдвэр тогтоолыг засгийн газар хэрэгжүүлсэн тохиолдолд захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж өөрчлөлт орууллаа. Уг өөрчлөлтөөр засгийн газрын бүх шийдвэрийг шүүхээс гаргаж байгаа гэж ойлгож болохгүй гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа. Иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж шүүхээр хамгаалуулах эрхийг хязгаарласан зүйл огт байхгүйг хэллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө