Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Усан доогуурх ертөнцөөр аялах шинэ аялал санал болгож байна

  Б.Оюун 2019-06-12 327

Японд өвөрмөц төрлийн аялал жуулчлалын үйлчилгээ санал болгож байна. Токиогийн нэгэн компани усан дорх ертөнцөөр аялах санал тавьж, энэ чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа юм.

Токио хотноо байрлах Ocean Spiral компани Японы аялал жуулчлалын JTB агентлагтай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэд тусгай шилэн капсулын дотор аялагчдыг суулгаж, усан доогуур буулгаж, 360 градусын эргэн тойрныг далай тэнгис дотор ажиглах боломжийг санал болгож байгаа юм.

Энэ төслийг 2021 оноос эхлэн Япон болон бусад улс орнуудад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Аялагчид эхлээд хөлөг онгоцонд суун зорьсон газраа хүрч, улмаар акрилан капсул дотор суун далай тэнгис рүү буух юм. Энэхүү капсулыг хөлөг онгоцонд бэхэлж, усан доогуур 100 метрийн гүн рүү буулгана. Ийм маягаар аялагчид далай тэнгисийн уснаа ойролцоогоор хагас цагийн аялал хийх юм байна. Ингэхдээ Ocean Spiral компанийн мэргэжилтнүүдийн ярьснаар аялагчдад тусгай капсулаар усан доор буухад хүчилтөрөгчийн аппарат , эсвэл тусгай бэлтгэл дадал шаардлагагүй гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө