Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

The Hu хамтлаг Европоор аялан тоглоно

  Б.Оюун 2019-06-11 243

The Hu хамтлаг Европын орнуудад ихээхэн танигдаж, хөгжмийн наадмуудад уригдан оролцох болжээ. Ийнхүү танигдахын хирээр тэд Европын хэд хэдэн хотоор энэ зун аялан тоглолтоо хийхээд болж, тоглолтын хуваарь гарсан байна. Тухайлбал энэ сарын 15-наас эхлэн The Hu хамтлаг Английн Брайтон, Манчестер, Глазго, Лондон зэрэг хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөж, тоглолтын тасалбар нь хэдийнэ зарагдаж дуусчээ.

2016 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан The Hu хамтлаг Европын улс орнуудад танигдаж, Монголын метал рок хамтлаг олон зуун фентэй болжээ.

Хамтлаг 4 гишүүнтэй. Дуучин, морин хуурч Галбадрах буюу Галаа, дуучин морин хуурч Энхүүш, лимбэ болон цуур хөгжимчин Заяа, мөн товшуур хөгжимчин Тэмка гэсэн бүрэлдэхүүнтэй юм.

Тэдний хамтлаг The Hu буюу эртний Монголын эртний хүннү үгийн судалбарт багтдаг оюун ухаант хүний эх үг болох “хүү” гэсэн үг, мөн нөгөөтэйгүүр Хүннү Рок гэсэн нэрийг давхар агуулах үгээр нэрлэгджээ.

Image result for the hu european tour list

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө