Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЁЛЖЪЁ: Цахим ертөнцөөс татгалзаж, өдөр бүр 30 минутыг “Ном Уншихад” зориулъя

  С.Золбоо 2019-05-23 672

Бид өглөө босоод шүдээ угааж, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэндээ анхаардаг. Тэгвэл оюун ухааныхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж цаг гаргах, цаг нь иржээ.

 Сүүлийн жилүүдэд цахим орчноос бүх мэдээллийг авч, зөвхөн сошиал ертөнцөд амьдардаг залуучууд олон болсон. Тэгвэл цахимаас татгалзаж, цагаа ном уншихад зориулахыг зохиолчид зөвлөлөө. Өдөрт ердөө 30-хан минутыг ном, зохиол бүтээл уншихад зарцуулах нь тархины фитнесс болдог байна. Тогтмол хугацаанд яруу найраг, өгүүллэг, зохиол унших нь ой ухаан сайжруулах зэрэг олон давуу талтай.

Иймээс өөртөө цаг гаргаж, заавал ном уншиж хэвшээрэй залуучуудаа. Мөн бяцхан багачуудтайгаа хамтдаа үлгэр уншиж, уншсан зүйлийг нь яриулах нь хүүхдийн ярих чадварыг ч сайжруулдаг байна. Тиймээс цахим ертөнцөөс татгалзаж, гэр бүлээрээ номтой нөхөрлөе.

“Ном унших нь далайд хөвж, дэлхийг тойрч, тэнгэрт нисэх мэт” гэж яруу найрагч, зохиолч Ц.Дамдинсүрэн хэлсэн байдаг. Гэр бүлээрээ ном уншихад өдөр бүр цаг гаргаж, хамтдаа хөгжье.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө