Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЁЛЖЪЁ: “Замын Зохицуулагч”-ийн зааврыг хүндэтгэж, соёлтой байя

  С.Золбоо 2019-05-20 303

 Жолооч нар авто замын хөдөлгөөнд оролцохдоо замын зохицуулагчийн зааврыг үл хүндэтгэдэг байдалтай өдөр бүр тулгардаг гэдгийг цагдаа нар хэлж байна. Заримдаа автомашинаа зогсоо гэж заавар өгөөд байхад зогсолгүй, яваад өгдөг хүлээцгүй байдлаас шалтгаалж зам тээврийн осол гардаг.

Уг нь уулзвар дээр замын зохицуулагч хөдөлгөөн зохицуулж байвал гэрлэн дохио хамаагүй, зөвхөн зохицуулагчийн дохиогоор л явах дүрэмтэй. Энэ дүрмийг мэддэггүй жолооч нар аль эсвэл дүрэм мэддэг ч хэрэгжүүлдэггүй соёлгүй жолоочийн үйлдэл авто замын түгжрэлийг нэмэгдүүлдэг гэлээ. Иймээс хэрэв цагдаа замын хөдөлгөөнд зохицуулж байвал зааварчилгааг нь дагаж, хүндэтгэлтэй харилцахыг уриалж байна.

Жолооч таны харилцаа хандлагаас олон зүйл шалтгаалдаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо зохицуулагчийн зааварчилгааны дагуу хүлээцтэй байцгаая.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө