Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Киотод Рейва тооллын анхны “АОЙ” баяр боллоо

  Б.Оюун 2019-05-16 193

​Японы Киото хотноо арлын энэ улсын шинэ эзэн хаан Нарухитог улсынхаа хаан ширээнд суусны дараа эхэлсэн Рейва цаг тооллын дагуух анхны баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэжээ. Киото хотноо уламжлалт Аой баяраа шинээр мөрдөж байгаа Рейва цаг тооллын дагуу тэмдэглэсэн байна.

Жил бүрийн 5-р сард уламжлал болгон тэмдэглэдэг эртний Аои Мацури баярыг Японы эртний нийслэлд тэмдэглэжээ. Баяр наадамд оролцохоор Киото хотын төвөөр Японы уламжлалт хувцсаа өмссөн хүмүүс цуглан, гудамж талбайгаараа жагсан явжээ. Аои Мацури баярыг Японд Хэйан эриний цаг тооллын үеэс буюу  одоогоос 1,400 жилийн тэртээгээс уламжлал болгон тэмдэглэж иржээ.

Image result for japan АОЙ festival

Аои гэдэг нь нэгэн төрлийн ургамлын навчны нэр юм. Чухам энэ навчаар баяр наадмын гол билгэдэл болох хатан хааны уламжлалт кимоно өмсгөлийг чимэглэдэг байна. Энэ жилийн баярын гол билгэдэл, хатан хааны 12 давхар кимоно өмсгөлийг 23 настай Рика Оуно гэх бүсгүй өмсч, баяр наадамд оролцжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө