Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Хаадын тоглоом” киноны 8-р улирлын шинэ цуврал дэлгэцнээ гарч эхэллээ

  Б.Оюун 2019-04-16 429

Америкийн HBO телевизийн сувгийн бүтээл, зохиолч Жорж Р.Р. Мартины “Гал, мөсний дуулал” романаас сэдэвлэн бүтээсэн “Хаадын тоглоом” телевизийн цуврал киноны сүүлийн буюу 8-р улирлын шинэ ангиуд дэлгэцнээ гарч эхэллээ.

Үзэгчдийг байлдан дагуулсан телевизийн цувралын шинэ ангиудыг 4-р сарын 15-ны өдөр HBO суваг эфирээрээ цацаж эхэлсэн байна.

Өмнөх цувралуудаас цөөн буюу нийтдээ 6 ангитай бүтээгдсэн “Хаадын тоглоом” киноны 8-р цувралд хааны суудал хэнд очихыг, мөн Вестеросд хэн амьд үлдэхийг харж болно. Киноны ангиуд долоо хоногт нэг удаа дэлгэцнээ гарч, ирэх 5-р сарын 19-нд сүүлийн анги нь гарч дуусах юм.

Найруулагч Дэвид Бениофф болон Д.Б. Уайсс нарын HBO сувагт зориулан хамтран бүтээж байгаа “Хаадын тоглоом” телевизийн цуврал кино нь fantasy чиглэлээр бүтээгдэж, хамгийн амжилттай, ашиг орлоготой яваа цуврал болсон юм. Энэхүү цуврал анх 2011 онд буюу 8 жилийн өмнө телевизийн дэлгэцнээ гарч эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд “Хаадын тоглоом” кино телевизийн хамгийн амжилттай бүтээл болсон төдийгүй 2018 онд “Эмми” наадмаас 22 номинацид тэргүүлж, бүх цаг үеийн шилдэг телевизийн цувралаар нэрлэгджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө