Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Netflix: “Strange things-3” удахгүй үзэгчдэд хүрнэ

  Б.Оюун 2019-03-21 690

Америкийн Netflix кино компани үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа “Strange things” цувралын 3 дахь улирлыг тун удахгүй дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна. Саяхан Netflix компани “Strange things-3” цувралын албан ёсны трейлерыг цацжээ.

Кино цувралын шинэ ангид киноны баатрууд хотод, давхар ертөнцөд үүсч байгаа хачирхалтай явдлын учрыг тайлахаар оролцож, Элевен өөрийн найзуудын хамтаар хачирхалтай араатнуудыг ялан дийлэх аргыг олж, хотын иргэдийг аврах юм.

Найруулагч Стив Харрингтоны шинэ бүтээлд Робин найз бүсгүйтэй болж, энэ дүрийг жүжигчин Ума Турманы охин Майя Турман-Хоук бүтээжээ. Түүнчлэн киноны эхний ангиудад тоглосон жүжигчид мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн иржээ.
“Strange things-3”-т үзэгчид Милли Бобби Браун, Финн Вулфард, Сэди Синк, Вайнона Райдер, Дэвид Харбор нарыг харах боломжтой.
“Strange things-3” шинэ цувралын 8 анги Netflix-д ирэх 7-р сарын 4-нөөс эхлэн тавигдах юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө