Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Аав ээж хоёр минь" дуунд зориулж хөшөө босголоо

  Д.Отгонсүрэн 2019-02-18 993

Монгол түмний сэтгэлд хоногшсон сайхан дуу "Чингис хаан" одонт Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая, Ардын уран зохиолч Т.Галсангийн үг "Аав ээж хоёр минь" дууг мөнхжүүлж гэрэлт хөшөө босголоо.

Дуунд зориулсан хөшөөг Байгалийн түүхийн музейн өмнөх талбайд өнгөрсөн бямба гарагт байрлуулжээ.  “Аав ээж хоёр минь” дууг хөгжмийн зохиолч Б.Шарав 1985 онд ЗХУ-ын Ардын жүжигчин, Буриадын нэрт дуучин Дугаржав Дашиевт зориулан зохиожээ. Удалгүй Москвагийн радиод тегелдер хуурч Ардын жүжигчин Ж.Тувааны Цолмон, Д.Дашиев нар бичүүлсэн байдаг. Харин эх орондооо анх дуулж түмний хүртээл болгосон дуучин бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан юм. Уртнасан маань тегелдер хуурч Лхамсүрэнгийн Замбагатай Монголын радиогийн Алтан фондод бичүүлжээ. Түүнээс хойш Ардын жүжигчин А.Загдсүрэн, Ардын жүжигчин Б.Жавзандулам, Ардын жүжигчин А.Долгор , Гавьяат жүжигчин А.Бүтэд, Гавьяат жүжигчин О.Ичинхорлоо, Гавьяат жүжигчин Г.Жанчив, Гавьяат жүжигчин П.Ганбат, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар болон өнеегийн олон сайхан алдар цолтой дуучид, авьяаслаг залуучууд, рок попын дуучид дуулж байна. 

1999 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэгмидийн Намсрайжав, Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраа нарын зохиол Зууны манлай нийтийн дуу "Халуун элгэн нутаг" дуунд анх хөшөө босгосноос хойш "Буянт гол", "Зулай цагаан Алтай", "Маамуу нааш ир", " Түүхт хил", "Нисэгчийн дуу", "Сүүн цагаан хурим" дуу хөшөөтэй болсон. Монгол түмний дуулах дуртай “Аав ээж хоёр минь” дуу 34 дэх жилдээ хөшөөнд мөнхрөн үлдлээ.


 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө