Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хунтайж Харри, Меган нарын тухай кино 5-р сард дэлгэцнээ гарна

  Б.Оюун 2019-02-14 917

Их Британийн хатан хаан 2-р Элизабетийн ач хүү, ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын хайр сэтгэлийн талаа өгүүлсэн кино ирэх 5-р сард дэлгэцнээ гарна.
Виндзорын гэр бүлд Америкийн өнгөт арьст жүжигчин бүсгүй орж ирснээр Их Британийн хатан хааны ордон кино урлагтай холбогдох үндэс тавигджээ.
“Харри, Меган хоёр” нэртэй кинонд Сассексийн гүн, гүнгийн ахайтны хайр сэтгэлийн харилцаа, тэдний туулсан амьдрал, улс орон-зан заншлын ялгаа, мөн Меганы бие давхар болсон зэрэг хосуудын амьдралд тохиолдсон бүхнийг үзүүлэх юм.
Киноны зураг авалт хосууд танилцсан газар болох Ванкуверт явагдаж, Лос Анжелес, Лондонд үргэлжилжээ. Киног Харри, Меган нарын хуримын ёслолын өмнө бэлэн болгож үзүүлэн, дэмжлэг авсан учраас ийнхүү ирэх 5-р сард олон нийтэд зориулан гаргахаар болжээ.
“Харри, Меган хоёр” кинонд ханхүүгийн дүрийг жүжигчин Мюррей Фрейзер бүтээж, Меганы дүрд Парис Фитц-Хенли тогложээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө