Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бейонсе, Jay Z нар Луврын музейд дээд амжилт тогтоож өгчээ

  Б.Оюун 2019-02-13 1218

Америкийн хамгийн нэр алдартай уран бүтээлчид болох дуучин Бейонсе, реппер Jay Z нар Парисын Луврын музейтэй хамтран ажиллаж, дээд амжилт тогтооход нь нөлөөлжээ.

Бейонсе, Jay Z нар Луврын музейн сан хөмрөгийг олонд таниулах өвөрмөц төсөл санаачлан түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн байна. Тэд Луврын музейн үзмэрүүдийн өмнө зургаа авхуулж, сурталчилгааны төсөл хийснээс гадна музейн сан хөмрөгийг Youtube дээр байршуулж үзэх боломжийг нээж өгсөн байна.

Хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэн 2018 оны 6-р сараас хойш Луврын музейг Youtube дээр 147 сая удаа үзжээ. Үүнээс гадна өнгөрсөн онд Парисын Луврын музейг 10,2 сая хүн зорин ирж үзсэн байна. Энэнээс өмнө Луврыг 2012 онд хамгийн их буюу 9,7 сая хүн үзэж байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө