Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Хаадын тоглоом” киноны танилцуулга промо

  Б.Оюун 2019-01-14 886

HBO суваг 2019 онд дэлгэцнээ гаргах уран бүтээлүүдээ үзэгчдэд танилцуулсан промо-ролик гаргажээ. Энэхүү видео роликт хүн бүрийн тэсэн ядан хүлээж байгаа “Хаадын тоглоом” цувралын 8-р улиралд гарах шинэ ангиудын хэсгээс багтжээ.

HBO суваг “Хаадын тоглоом” телевизийн цувралын шинэ улирлын ангиудаа дэлгэцнээ гарч эхлэх хүртэл нь ихэд нууцалж байгаа юм. Тиймдээ ч киноны шинэ трейлер-танилцуулгаа ч өнөөг хүртэл олонд цацаагүй. Тэгвэл HBO-гийн промо-танилцуулгад “Хаадын тоглоом” киноны шинэ цувралын хэсэг багтсан байна. Энэхүү танилцуулганд киноны хэсгээс, тодруулбал Визерион луу дахин амилж, Санса Старк болон Дайенерис Таргариен нарын анх танилцаж байгаа агшин буужээ.
“Хаадын тоглоом” цувралын шинэ ангиуд 2019 оны 4-р сараас эхлэн дэлгэцнээ гарч эхэлнэ гэж байгаа ч чухам хэднээс гэдэг нь урьдын адил тодорхойгүй байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө