Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЛИДИЯ ФЕДОСЕЕВНА ШУКШИНА, БАРИ АЛИБАСОВ НАР ГЭРЛЭЖЭЭ

  Б.Оюун 2018-11-21 914

Зөвлөлтийн болон Оросын нэртэй кино жүжигчин Лидия Федосеевна-Шукшина өөрийн эртний анд Бари Алибасовтай хуримлажээ.

80 настай нэртэй жүжигчин, 71 настай “На-На” хамтлагийн продюсерын хуримын даруухан ёслол Москва хотын Кутузовскийн гэрлэх ёслолын ордонд болсон байна. Хуримын ёслолд тэдний ойр дотны, цөөн тооны зочид уригдан оролцжээ. Лидия Федосеевна алтан гоёл бүхий ягаан өнгийн даашинз өмсөн гартаа сарнай цэцгийн баглаа барьсан бол Бари Алибасов ёслолын хослол өмссөн байна.

Лидия Федосеевна болон Бари Алибасов нарын “нууцлаг” хайр сэтгэлийн холбоог тэртээ 1995 оноос эхлэлтэй гэж үздэг ч тэд энэ харилцаагаа хэзээ ч ил тод байлгаж байгаагүй юм. Федосеева-Шукшина 4 удаа нөхөрт гарч байсан бол Алибасов албан ёсоор 5 удаа гэрлэж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө