Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КЭТИ ПЕРРИ ХАМГИЙН ӨНДӨР АШИГ ОРЛОГОТОЙ ДУУЧНААР ШАЛГАРЧЭЭ

  Б.Оюун 2018-11-20 251

 

Дуучин Кэти Перри Forbes сэтгүүлээс шалгаруулан нэрлэсэн 2018 оны хамгийн өндөр ашиг орлоготой дуучдын жагсаалтыг тэргүүлжээ. Америкийн нэр хүнд бүхий санхүүгийн сэтгүүл болох Forbes жил бүрийн сүүлээр салбар салбарын шилдгүүдийг ашиг орлого, амжилтаар нь жагсаан нэрлэдэг юм.

 

  1. КЭТИ ПЕРРИ – 83 САЯ $

Image result for кэти перри

Америкийн дуучин Кэти Перри Forbes-н жагсаалтыг 83 сая ам. долларын ашиг орлогоороо тэргүүлжээ. Перри сүүлийн 12 сарын хугацаанд нийтдээ 83 сая $-ын ашиг олж, орлогынхоо ихэнх хувийг дэлхийг тойрон хийсэн аялан тоглолтоосоо олсон байна. Тэрээр жилийн дотор 40-өөд удаа тоглолт хийж, тоглолт тус бүрээсээ ойролцоогоор 1 сая доллар олж байжээ. Түүнчлэн Кэти Перри “American Idol” шоуны шүүгчээр ажиллаж, 20 саяын цалин урамшуулал авсан байна.

 

   2, ТЕЙЛОР СВИФТ -80 САЯ $

Image result for , ТЕЙЛОР СВИФТ

Forbes-н жагсаалтын 2-р байранд дуучин Тейлор Свифт 80 сая долларын ашиг орлогоороо жагссан байна. Тэрээр 2018 онд “Reputation” нэртэй цомгоо гаргаж, түүний цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 2 сая хувиар борлогджээ. Мөн дуучин бүсгүй шинэ цомгоо дэмжин, аялан тоглолт хийсэн нь түүнд мөн багагүй хэмжээний орлого авчирсан байна.

 

   3  ,БЕЙОНСЕ – 60 САЯ $

Image result for ,БЕЙОНСЕ

Бейонсе Forbes-н жагсаалтын 3-рт бичигдсэн байна. Ритм-н-блюз дуучин сүүлийн жилийн хугацаанд харьцангуй нам жим байж, нөхөр Jay-Z-тай хамтран гаргасан Everything is Love цомог нь үндсэн ашиг орлогыг нь авчирчээ. Мөн тэрээр хэд хэдэн томоохон тоглолт хийсэн нь хөрөнгөө зузаатгахад нь нэмэр болжээ.

FORBES-ын жагсаалтад багтсан бусад уран бүтээлчид:

  1. PINK – 52 САЯ $
  2. LADY GAGA – 50 САЯ $
  3. ЖЕННИФЕР ЛОПЕС -47 САЯ $
  4. РИАННА -37,5 САЯ $
  5. ХЕЛЕНА ФИШЕР -32 САЯ $
  6. СЕЛИН ДИОН - 31 САЯ $
  7. БРИТНИ СПИЙРС – 30 САЯ $

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө