Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ХЯТАД ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ” УРАЛДААН БОЛЛОО

  Б.Уянга 2018-11-19 247

 2020 онд Хятад Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо.  Ойг угтаж Хятад дууг хэн сайн дуулах вэ уралдаан Улаанбаатар хотод боллоо.  Нийт 150 хүн оролцсоноос 6 хүн шалгаруулж шилдгээ тодруулсан байна.

 Тэмцээнд 45 хүртэлх насны иргэдийг бүртгэж нийт 150 хүн хамруулжээ. Хятад Монголын анхдугаар тэмцээн гала тоглолт хийлээ. Анх долоон сард Хятадад Монгол дууг хэн сайн дуулах вэ уралдаан зохион байгуулж зургаан хүн шалгаруулжээ.  Мөн есөн сард УБ хотод Хятад дууг хэн сайн дуулах вэ тэмцээн хийж зургаан хүн шалгаруулж нийтдээ 12 хүний дундаас ийнхүү шилдгээ шалгаруулж байна.

 Тэмцээнийг Хятадын Олон улсын радиогоос зохион байгуулжээ. Хятад Монголын дипломат харилцааны 70 жилийн ойд зориулж ирэх жил илүү өргөн хүрээг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө