Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЖЕЙ ЛО 20 МИНУТЫН ТОГЛОЛТ ХИЙГЭЭД ХОЁР САЯЫГ ОЛЖЭЭ

  Б.Оюун 2018-11-17 357

Латин Америкийн халуун цуст авъяаслаг дуучин Жей Ло Катарт урилгаар очиж, ердөө 20 минутын тоглолт хийгээд маш их хэмжээний хөлс авчээ.

49 настай Женнифер Лопес Катарт Doha Festival City Mall худалдааны төвийн нээлтийн арга хэмжээнд уригдан очиж, тэнд ердөө 20 минутын тоглолт хийгээд 2 сая ам. долларын шан харамж авсан байна. Түүнчлэн түүнд замын зардал болоод бусад зохион байгуулалтын зардалд тусад нь 1 сая ам. доллар нэмж төлсөн байна.

Жей Ло Америкийн поп урлагийнхнаас хамгийн амжилттай яваа дуучдын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэрээр кинонд тоглон 1 сая долларын цалин авч, түүний «On the Floor» сингл нь хамгийн их борлуулалттай байж ихээхэн ашиг олсон Латин Америкийн цор ганц дуучин болжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө