Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨВЛИЙН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН НЭГНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХААН СЭЦЭН ТУУЛЬ” ХАЙЛЛАА

  М.Ариунжаргал 2018-11-08 470

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейд байрлах хаан туульсын өргөөнд Хаан сэцэн зурхайч хэмээх тууль хайллаа. Энэ нь өвгөдийн бүтээсэн оюуны агуу өв соёл гэдгийг онцолж байна. Жил бүрийн өвлийн эхэн дунд адаг сард тууль хайлдаг уламжлалтай. Энэхүү туулийг 2014 оноос эхлэн хаан туульсын өргөөг байгуулан хайлж байгаа юм байна.

Туулийг өвлийн улиралд хайлдаг зан үйл нь тэнгэр газар усаа аргадаж өвлийн эхэн сар гарснаар дунд замба тивд муу муухай бүхэн газрын хөрсөнд хөлддөг гэж үздэг байна. Тууль хайлснаар тэнгэрт байгаа ариун дагшин баатруудын сүр сүлд онгод буудаг гэж үздэг тул өвлийн цагт гурван удаа хайлах уламжлалтай гэлээ. Манай улсын туахйд ардын тууль гэдэг нь устаж үгүй болоход ойртсон өв соёл юм.  Тиймээс 2013 онд Юнескогоос  яаралтай хамгаалах шаардлагатай гэж үзэн дэлхийн өвд бүртгэн авч байжээ.

Монгол улсын тухайд судлаачдын тогтоосноор 300 орчим  тууль  байсан гэж үздэг байна. Гэвч өнөөдөр өвлөн авч хайлж байгаа нь ердөө 15 гэнэ. Тиймээс үлдсэн 200 гаруй туулийг олж илрүүлэх ажил судлаачдад байгаа тул цаашид энэ өвийг хамгаалах олж илрүүлэх дэлгэрүүлэхэд анхаарах шаардлагатай гэлээ. Ирээдүй өв хойчдоо өвлүүлэх ажлыг судлаачид эхлүүлж бодлого тодорхойлдог хүмүүс анхаарах цаг ирсэн гэдгийг ардын урлаг судлаачид онцолж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө